Онцлох нийтлэл
Монгол улс эзэнтэй байх ёстой.
Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, Монгол хүний үнэ цэнэ- эдгээр нь бидний ирээдүйн үндэс юм.
NOMAD NATION бол Монгол Улсынхаа хөгжил, үндэсний үнэт зүйл, нийгэм улс төрийн асуудлаар үзэл бодол, нийтлэл, дүн шинжилгээ хүргэх бие даасан индэр юм.
Ард түмэн авилгачид мөн үү?
Гал гарсан нийтлэл бичье. Үнэнийг хэлсний төлөө барьж идэцгээнэ биз. Гэхдээ үнэнийг хэлж байж нэг бол алдаагаа хүлээн зөвшөөрөөд засах, эсвэл бүр дордох гэсэн 2 хувилбар л байна. Соёлтой хэрэлдэцгээгээрэй.
"АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ АВИЛГАЧИД" мөн үү?
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй кандидат мөнгөгүй хүн бол «-Аан энэ хүн мөнгөгүй юм чинь гишүүн болж мөнгөтэй болж идэж уух нь, ядуу гишүүн бол хэрэггүй» гээд санал өгөх нь бүү хэл нэг нүдээрээ ч хардаггүй.
Харин мөнгөтэй хүнийг харахаараа долигоноод «Энэ хүн чинь баян хүн тул мөнгөөр ханачихсан, идэж уухгүй биз» гээд л яаж ийж байгаад л тав арван цаасыг нь олоод авцгаачихдаг.
Нутгийн зөвлөл ч гэх юмуу, ямар нэгэн холбоо энэ тэртэй хүмүүс хамгийн түрүүнд кандитатын ажлын албаныхантай уулзаад л найраагаа ярьцгаадаг. Надад тэдэн сонгогч байна, тэд нар маань найдвартай сонгоно гм-ээр мөнгө салгадаг.
Ингээд манай ард түмний хүсэлтээр нэр дэвшигч маань аль нэг том ивээн тэтгэгчдээс мөнгө зээлэн улс төрд орж ирдэг.
Мөнгөтэй хүн маань улс төрд орж, сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олох, мөнгө авсан бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө зүтгэх, тэдний хүмүүсийг эрх мэдэлтэй албан тушаалд оруулах гээд маш их завгүй бухимдалтай байдлууд эхлэнэ.
Гэтэл тэр хашааны цаана байгаа сонгож оруулж ирсэн ард түмнийх нь асуудал түй ч хамаагүй бөгөөд өөрийнхөө бүлэглэл, эрх ашгийн зодоон дунд бужигнасаар 4 жил нэг мэдэхэд өнгөрсөн байна.
Сонгогдсоныхоо дараа бидний нөгөө шүтээд сонгосон баян гишүүн хэний эрх ашгийг хамгаалж, хэний төлөө зүтгэж байна? Өөрийг нь сонгосон ард түмнийхээ төлөө юу, эсвэл санхүүжүүлсэн хүмүүсийнхээ төлөө юу? Ойлгомжтой байгаа биз дээ.
Авлига тэгэхээр төрийн ордноос эхлээгүй байх нь. Авилга тэгэхээр сонгогчдоос эхэлсэн байх нь. Авлигын гол хариуцлагыг албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс хүлээх ёстой гээд л байдаг, яг үнэндээ сонгогчид бид ч бас сонголтондоо хариуцлага хүлээх цаг ирчихсэн байна тийм үү?
Мөнгөгүй ч мэдлэгтэй, чадвартай, нэр цэвэр хүнийг «Мөнгө байхгүй юм чинь яаж гишүүн хийж чадах юм?», «Сонгуульд мөнгө зарцуулахгүй бол мэдээж гарч ирж чадахгүй» гэдэг.
Харин том том сурталчилгаа хийж, мөнгө тараах боломжтой хүмүүстээ итгэл үзүүлчихээд, сонгуулийн дараа авлига, шударга бус байдлыг гайхаад ниргэсэн хойно нь хашгирав болоод бухимдацгаагаад байх юм.
Бид өөрсдөө эхлээд мөнгөөр саналаа үнэлчихээд, дараа нь шударга төр нэхэх эрхтэй юу?
Мөнгөгүй нэр дэвшигч (кандидат)хэвлэл мэдээллээр байр сууриа хүргэхэд ч хязгаарлагдмал. Мөнгөгүй нэр дэвшигчээс ярилцлага авахгүй, нийтлэхгүй, заримдаа мөнгө төлөөгүй нэр дэвшигчийн зургийг ч оруулаагүй сонины нийтлэл байгаа шүү.
Тэгээд ялагдсан кандидатаа «Чадваргүй» гэж басамжилдаг ч нүгэл нүдээрээ гэгчээр өөрсдийнх нь амьдрал дордоод, боломж хумигдаад байгаадаа өөрөө буруутай гэдгээ мэдэхгүй л явцгааж байна уу?
Кандидат үнэхээр чадваргүй байсан уу?, өрсөлдөх боломж нь анхнаасаа хязгаарлагдмал байсан уу? гэдгийг та бүхэн бодож үзэж байсан уу?
Нэр цэвэр, үнэ хүндтэй хүн маань гэтэл машин унаагүй, чанга яригчаа үүрээд, явган таваргаад ард иргэдтэй өөрөө биечлэн уулзаж буйг хараад шоолж байсан хэрнээ мөнгөтэйд нь долигонож, хэдэн төгрөгийн төлөө саналаа өгөөд эцэст нь хэн хохирцгоов?
Эцэст нь та бүхэн мөнгөөр саналаа худалдсан хүмүүстээ итгэж найдаад эх орны баялгаа өөрсдөө зараад энд тэнд барьцаанд тавиад туучихсан буруутан сонгогч та өөрөө л байна шүү дээ. Одоо гайхах, харамсах юун???
Өнөөдөр авсан хэдэн төгрөгөөрөө маргаашийнхаа, хэдэн жилийнхээ, бүр ирээдүйгээ үр ач нарынхаа бүх боломжийг алдсанаа сонгогч та ойлгож ухаарав уу?
Бүгдийг улс төрчдөд тохож болохгүй. Сонгогчид та бид ч өөрсдийн сонголт, хандлагаа эргэж харах цаг болсон.
Би л гэхэд 2020 онд мөнгөгүй, ядуу гэдгээрээ дуудуулж, орон нутагт УИХ-д нэр дэвшиж явахад ах дүү, хамаатан садан минь хүртэл ичиж байсан байх гэмээр надаас дөлж зугатаж, жийрхэж байсан.
Гэсэн ч надад итгэж, саналаа өгсөн 266 хүндээ би өнөөдөр ч талархаж байна. Та нар маань мөнгөнд биш, надад итгэж саналаа өгсөн учраас тэр итгэлийг би мартдаггүй. (Мэдээж миний ах дүү нар дотно найз нөхөд бүгд л багтсан гэж итгэж байгаа..)
Тиймээ би дахин 2028 онд дахиад нэр дэвшинэ ээ. Энэ удаа 500 хүний санал авчихвал бүр алан болно за.
Сонгуулийн дараа «Ард түмэн минь, та нар хэзээ засрах юм бэ?» гэдэг ном бичнэ. LOL.
Гэхдээ энэ нийтлэлийн зорилго бол ард түмнээ муулах биш шүү, харин бид ойлгож ухаараад, сайн бодож тунгаагаад, нээрээ хоосон хүнээ дэмжээд үзье, хоосон чигээрээ хугацаагаа дуусгавал дахиад сонгоод байя гэтэл итгэл алдахгүй ч юм билүү?
Оросын Төрийн Дум сая хамгийн ахмад эмэгтэй гишүүн бол Валентина Терешковаг сонгосон. 2026 онд 89 настай бөгөөд шинэ IX дэх удаагийн Думын хамгийн ахмад эмэгтэй депутат.
Би одоо 53 настай гэхээр 36 жил өмнө минь цэлийгээд байж байна. 9 удаа УИХ-д сонгогдох хугацаа байна. Хөрөнгөө тоолуулаад л, улс эх орныхоо эрх ашгийн төлөө хэн нэгэнд барьцаалагдахгүй яваад байх боломж байгаа биз???.
УИХ-ын гишүүд гэдэг бол салбар салбарын эгэл жирийн багш, эмч, инженер, малчин, тариаланчдын төлөөлөл хурлын л гишүүд болохоос баячуудын цуглуулга биш шүү дээ...
Энэ тогтолцоог халж эгэл жирийн 76-126 гишүүн сонгож оруулж ирчихээд ард түмэн минь хэмлээд сууж байх нь зөв байгаа биз дээ гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй.
Бид үнэхээр шударга төрийг үнэхээр хүсэж байна уу?, эсвэл өөрсдөдөө ашигтай үедээ л шударга ёсны тухай ярьдаг болчихов уу? Өөрчлөлтийг хүсэж байгаа бол сонголтоосоо эхэлье та минь.
Мөнгөтэй хүнийг автоматаар чадвартай хүн гэж бодохоо больцгооё. Мөнгөгүй хүнийг автоматаар чадваргүй гэж бүү дүгнэхээ больцгооё. Саналаа мөнгөөр үнэлэхээ больцгооё.
Төрийг өөрчлөхөөсөө өмнө эхлээд сонгуулийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна аа. За тэр УИХ сонгууль хол байна. Монголчууд бидэнд яг одоо оюун санааны удирдагч хэрэгтэй байна. Нэлээд оюунлаг, зангарагтай удирдагчийг бид яаран олохгүй бол энэ Монгол улсад чинь удирдагчийн заяа нь хаячихсан юм шиг нэг л болдоггүй ээ.
Хэн ч бай дэвшээд ирсэн хэнийг ч байсан хувь хүнийх нь хувьд газар цөмөртөл доромжилдгоо больцгоомоор байна аа.